Тус номын сангийн Үнэт ховор номын музейд “Богдын нандин” үзэсгэлэнг дэглэх бол “Гэгээн нүүдэл” төслийн нээлт Уншлагын танхимд болох юм байна.
Монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны баяр, түүхэн тэмдэглэлт өдөр энэ сарын 29-ний даваа гарагт тохионо. Эл өдөрт зориулан Үндэсний номын сангаас баярын хөтөлбөр зохион байгуулахаар төлөвлөжээ. Тус номын сангийн Үнэт ховор номын музейд “Богдын нандин” үзэсгэлэнг дэглэх бол “Гэгээн нүүдэл” төслийн нээлт Уншлагын танхимд болох юм байна.
Энэ жил монголчууд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны баярыг 15 дахь жилдээ албан ёсоор тэмдэглэнэ. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу 12 дугаар сарын 29-ийг бүх нийтийн амралтын өдөр болгосон байдаг.
Эл өдөрт зориулан Үндэсний номын сангаас баярын хөтөлбөр зохион байгуулахаар төлөвлөжээ.
Өдгөөгөөс 114 жилийн өмнө буюу 1911 оны 12 дугаар сарын 29-нд монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарлаж, наймдугаар Богд Жавзандамбыг Монгол Улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжлөн төрийн тамга, төрийн далбааг гардуулж шашин, төрийн хэргийг эрхлэх үүргийг өгсөн билээ. Ийнхүү монгол нутаг дэвсгэрт 200 гаруй жил ноёрхсон Манж Чин улсын хараат байдлыг эцэс болгосон түүхтэй.