02 сарын 13, 2024
Япон руу нэвтрэх гадаад иргэдийн шалгалтын хугацааг багасгана 
Япон руу нэвтрэх гадаад иргэдийн шалгалтын хугацааг багасгана 
Япон улсад ирэх жуулчны тоо коронавирусны цар тахлаас өмнөх үетэй ижил түвшинд хүрчээ. Өнгөрсөн онд тус улсад 20 сая гаруй жуулчин ирсэн байна.

Япон улсад ирэх жуулчны тоо коронавирусны цар тахлаас өмнөх үетэй ижил түвшинд хүрчээ. Өнгөрсөн онд тус улсад 20 сая гаруй жуулчин ирсэн байна. Иймд гадаадаас ирэх жуулчны тоо эрс нэмэгдсэн учир тус улсын Засгийн газраас олон улсын нисэх буудлуудад технологийн шинэчлэл хийнэ гэж "NHK" агентлаг мэдээллээ. 

Тодруулбал, Япон улс руу нэвтрэх иргэдийг онгоцны буудал дээр шалгах хугацааг багасгахаар ажиллаж байна. Японы томоохон нисэх буудлууд аюулгүй байдал зэргээс шалтгаалан гадаадаас ирж буй иргэдийг удаан хугацаанд шалгах тохиолдол бий. Өөрийн хувийн мэдээллээ вэб сайтад урьдчилан бүртгүүлсэн гадаадын иргэд тухайн улс руу орохдоо гаальд ачаа бараагаа мэдүүлэхэд "QR" код уншуулах болон паспортоо шалгуулж байна.

Засгийн газраас шалгалтын хугацааг багасгахын тулд эхний ээлжид төхөөрөмжид шалгалтыг хамтад нь нэг удаа хийж дуусгахаар ажиллаж байна. Ямар нэг асуудал байхгүй бол гаальд царайгаа шалгуулахад л хангалттай. Одоогоор "Ханеда" нисэх онгоцны буудалд туршилт хийж байгаа бөгөөд энэ сараас бусад нисэх онгоцны буудалд эхлүүлэхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: NHK