Катар улстай байгаль орчны салбарт хамтран ажиллана
НҮБ-ын Байгаль орчны ассамблейн долоодугаар чуулганы үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар Катар Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Др. Абдуллах бин Абдулазиз бин Турки Ал-Субайе нар өнгөрсөн пүрэв гарагт уулзжээ.
Мөн Катарын тал Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулахад үзүүлэх дэмжлэгийн цар хүрээг тодорхойлж буйгаа дурджээ.