Монголын мал аж ахуйн салбарт уламжлалт туршлага, орчин үеийн үйлдвэрлэлээр малын гаралтай түүхий эдэд нэмүү өртөг шингээж түүнийгээ экспортод гаргадаг болсон сайн туршлагууд хэрэгжээд багагүй хугацаа өнгөрчээ.
Монголын ноос, ноолуур, мах зэрэг малын гаралтай бүтээгдэхүүн нь чанар, амт, микрон хэмжээгээр дэлхийн зах зээлд өндөр үнэлэгддэг. Гэсэн ч уур амьсгалын өөрчлөлт, стандартын хэрэгжилт, нэмүү өртөг шингээх технологи, дэд бүтэц зэрэг олон хүчин зүйлс бүтээгдэхүүний чанар, зах зээлд нийлүүлэх боломжид шууд нөлөөлдөг.
Энэ нийтлэлээр Дорнод аймгийн Баян-Уул сумын малчдын хоршоо буюу тэдний ноолуур, махны үйлдвэрлэл, экспортын туршлага болон стандартын хэрэгжилт, малын тавлаг байдлыг хамгаалах арга ажиллагаа, бэлчээрийн мониторингийн системийн нэгдсэн мэдээллийг тоймлон хүргэж байна.
Эхэнд, "Улзын арвин сүрэг" хоршооны дарга Л.Баярмаа хэрэгжүүлж буй төслүүд болон сайн туршлагаасаа хуваалцаж ярилцлаа.
Дэлгэрэнгүйг: "Ноолуур дэлхийд хамгийн үнэтэй брэнд болохуйц бүтээгдэхүүн. Ялангуяа Дорнодын ноолуур" холбоос дээр дарж уншина уу.