Олон улсын Эрүүгийн шүүхийн (ОУЭШ) Ромын дүрмийн Оролцогч талуудын Ассамблейн 24 дүгээр чуулганд оролцжээ.
Чуулганы үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Ассамблейн Ерөнхийлөгч, хатагтай Паиви Каукоранта болон ОУЭШ-ийн Орлогч прокурор Нажат Шамийм нартай уулзах үеэрээ Монгол Улс нь Ромын дүрэмд суурилсан олон улсын дэг журмыг тууштай баримталдаг улсын хувьд ОУЭШ-ийн үйл хэргийг дэмжиж ирснээ тэмдэглэж, дэлхий дахинд хууль ёсыг сахиулахад тус шүүх зайлшгүй чухал болохыг онцолсон байна.
Мөн Ассамблейн Ерөнхийлөгч, хатагтай Паиви Каукоранта олон улсын нөхцөл байдлын улмаас ОУЭШ-ийн хараат бус байдалд хүндрэл учирч буй энэ цаг үед энэхүү чуулганд Монгол Улс төлөөлөгчөө Хууль зүй, дотоод хэргийн сайдын түвшинд анх удаа оролцуулж байгаа нь ОУЭШ-ийн мандат, Ромын дүрмийн үндсэн зарчим болон олон улсын шударга ёс, дүрэмд суурилсан дэг журмыг тууштай дэмжиж буйн илэрхийлэл болж буйг тэмдэглэжээ.
Олон улсын Эрүүгийн шүүх нь төрлөөр устгах гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг, түрэмгийллийн гэмт хэргийг харьяалан хянан шийдвэрлэдэг байнгын үйл ажиллагаатай шүүх юм. Монгол Улс Олон улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд 2002 онд нэгдэн орж соёрхон баталсан ба одоогийн байдлаар ОУЭШ-ийн Ромын дүрэмд дэлхийн 125 улс нэгдэн ороод байна.
Олон улсын эрүүгийн шүүхийн Ерөнхийлөгч, шүүгч Томоко Аканэтэй уулзав
Олон улсын эрүүгийн шүүхийн Ерөнхийлөгч, шүүгч Томоко Аканэтэй уулзав.
Олон улсын эрүүгийн шүүхийн Ерөнхийлөгч, шүүгч Томоко Аканэтэй уулзав. Уулзалтын үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Монгол Улс Олон улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрмийг соёрхон баталсан Азийн цөөн орны хувьд цаашид Ромын дүрмийг бүс нутгийн хэмжээнд сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр ОУЭШ-ийн үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Арбитрын байнгын шүүхийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марчин Сзебелактай уулзжээ
Арбитрын байнгын шүүхийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марчин Сзебелактай уулзжээ.
Арбитрын байнгын шүүхийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марчин Сзебелак монголын хуульчдын хэрэгцээ шаардлагад нь нийцсэн богино, дунд хугацааны сургалт, семинарыг Улаанбаатар хотноо, эсхүл Гааг хотноо зохион байгуулах, түүнчлэн тодорхой тооны хуульчдыг ахисан түвшний сургалтад хамруулахыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.