02 сарын 13, 2024
Хаврын баяраар хятад залуус гэртээ харихыг хүссэнгүй 
Хаврын баяраар хятад залуус гэртээ харихыг хүссэнгүй 
Ингэснээр тухайн жилдээ баян тансаг амьдарна гэх ойлголтоос болж дөнгөж их сургуулиа төгссөн оюутан, хараахан ажилд орж чадаагүй залуус, шинэхэн хосуудад дарамт болж байгааг Их Британийн "ВВС" агентлаг онцолжээ. 

Азийн ихэнх улсад уламжлалт цагаан сарын баяр болж байна. Тэд шинэ оноо элбэг хангалуун угтан авах бичигдээгүй дүрэмтэй. Ингэснээр тухайн жилдээ баян тансаг амьдарна гэх ойлголтоос болж дөнгөж их сургуулиа төгссөн оюутан, хараахан ажилд орж чадаагүй залуус, шинэхэн хосуудад дарамт болж байгааг Их Британийн "ВВС" агентлаг онцолжээ. 

427942714_323111404042457_1051901862713242966_n Хятадын хаврын баяраар дэлхийн хамгийн олон хүний шилжилт хөдөлгөөн болдог

"Хэрвээ надад сонголт байсан бол би гэртээ харихгүй байх байсан" гэж 33 настай Юувэнь бүсгүй ярилаа. Тэрбээр хаврын баяраас өмнөх зургаан сарын хугацаанд ажилгүй байжээ. Хятадын 380 гаруй сая иргэн жил бүрийн хаврын баяраар гэртээ харьж, шинэ оноо угтан авахаар дотооддоо шилжилт хөдөлгөөн хийж байна. Учир нь Хаврын баяр нь гэр бүлээрээ уулзах хамгийн чухал баяр юм. Тийм учраас "Чүнюн" гэж нэрийддэг хаврын баярын үеэр дэлхийн хамгийн олон хүний шилжилт хөдөлгөөн болдог. Хятадын эрх баригчид луу жилийг угтан дотоод болон гадаадын аялал жуулчлал оргил үедээ хүрнэ гэж тооцоолжээ.

Гэвч Юувэнийн гэр бүл, эцэг эх нь охиноо ажилгүй болсон гэдгийг мэдэж байгаа ч тэрбээр хамаатан садандаа ажилтай гэж худал хэлэхээс өөр сонголтгүй болжээ. Иймд тэрбээр хаврын баяраар гэртээ харихаас эмээж буй бөгөөд  төрсөн гэртээ гэр бүл хамаатан садантайгаа гурав хононо. Ингээд л бүх зүйл дуусна гэж ярилаа. Эдгээр өдрүүдэд Хятадын олон сая залуус "Xiaohongshu" болон "Weibo" платформ дээр "Хаврын баяраар гэртээ харихгүй" гэж бичиж байна. Учир нь Юувэнь бүсгүй шиг саяхан ажлаа алдсан санхүүгийн бэрхшээлтэй олон залуус бий. 

2023 оны зургаадугаар сард гаргасан албан ёсны мэдээлэлд "Хятадын 16-24 насны таван залуусын нэгээс илүү хувь нь ажилгүй байна" гэж бичжээ. Уг мэдээллийн дараа Хятадын эрх баригчид залуусын дундах ажилгүйдлийн талаарх мэдээллийг түр хугацаанд зогсоожээ. Энэ үзүүлэлт 14.9 хувь байгаа боловч дээрх дата өгөдөлд их сургуулийн төгсөх ангийн оюутнуудыг оруулаагүй аж. Коронвирусны цар тахлын дараах хятадын эдийн засаг хангалттай сэргэж чадаагүй байна. Үүнээс гадна үл хөдлөхийн зах зээл уналтад орж, засгийн газрын өр нэмэгдсээр байгааг судлаачид онцоллоо. 

Хятадын эрх баригчид эдийн засгийн хөгжилд намын хяналтыг чухалчилж буй нь гадаадын хөрөнгө оруулагчдыг санааг чилээж  байна. Тус улсын удирдагч Ши Жиньпинийн төрийн эрхийн барьж буй хугацаанд хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, технологийн салбарынханд хатуу хяналт, арга хэмжээ авч байна. Мөн барууны орнуудтай харилцах харилцаа ч сүүлийн жилүүдэд муудсан билээ. 

427903245_1460137248184345_1837960548365968909_n Юувэнийн гэртээ харих аялал 

Юувэнь  бол хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн дарангуйллын хохирогч юм. Тэрбээр 2014 онд төрөлх Хэбэй мужаас 300 км-ийн цаана байрлах Бээжин хот дахь Хятад хэлний сургуульд боловсролын чиглэлээр магистрын зэрэг хамгаалахаар шийджээ. Учир нь жилийн өмнө Ши Жиньпин "Бүс ба зам" санаачилгыг гаргаж, гадаадад илүү нөлөө үзүүлэхээ илэрхийлсэн. Тэрбээр их сургуулиа төгсөөд хувийн сургалтын компанид ажилд орж, хятад оюутнуудыг сургах үүрэг хүлээсэн. Гэвч 2021 оны долоодугаар сард хятадын Засгийн газар оюутнуудын ачааллыг хөнгөвчлөх нэрийдлээр ашгийн төлөө сургалт явуулахыг хоригложээ. 

Ингэснээр, Юувэнь бүсгүй мэргэжлээ солихоос өөр сонголтгүй болсон. Тэрбээр 2023 оны нэгдүгээр сард технологийн томоохон компанид ажилд оржээ. Тэрбээр хилийн чанад дахь платформуудад шууд дамжуулалтын дүрмийг боловсруулж, нэр хүндтэй нөлөөлөгчдийн ажлыг хянах үүрэгтэй байв. Гэхдээ энэ нь ердөө таван сар үргэлжилжээ.

Америкийн "Ройтерс" агентлаг "2020 оны эцэст технологид хийсэн зохицуулалтын арга хэмжээ нь нэг их наяд гаруй долларыг аль хэдийн алдсан" гэж  мэдээлжээ. Дараа нь АНУ-ын Засгийн газраас  Бээжингийн үндэсний аюулгүй байдлын хууль тогтоомжид сэтгэл дундуур буйгаа илэрхийлэн, Хятадын технологийн компаниудын эсрэг хориг арга хэмжээ авахаар анхааруулсан. Уг үйл явдлын дараа Юувэнийн компани гадаад дахь үйл ажиллагаагаа зогсоожээ. Тэрбээр хагас жилийн хугацаанд гэхэд л 1000 гаруй удаа ажилд орох өргөдлөө илгээж цалингийн хэмжээгээ бууруулсан ч өнөөг хүртэл ажлын санал ирээгүй аж. "Эхэндээ би тайван байсан ч  маш их санаа зовсон. Ийм хэцүү байна гэж бодоогүй" гэж хэлжээ. 

Харин 33 настай Юувэнь дараагийн хаврын баяр илүү сайхан болно гэдэгт итгэж байна. "Би шийдэмгий учраас амжилтад хүрнэ. Би хэзээ ч бууж өгөх талаар бодож байгаагүй" гэсэн юм. Гэхдээ түүний хяналтаас гадна нэг зүйл бий. Тэр бол эдийн засаг. 

428063406_3740019792906184_5543761070259984725_n Чинфэн найз охинтойгоо ойр амьдрахын тулд Шэньжэнь хот руу нүүжээ

Тэгвэл өмнөд нутгийн Шэньжэнь хотноо фитнесс дасгалжуулагч хийдэг Чинфэн хаврын баяраар ганцаараа аялахаар шийджээ. Тэрбээр "Эцэг, эхдээ гэртээ харих тасалбар худалдаж авч чадаагүй гэж худлаа хэлсэн. Цагаан сараа тэмдэглэхийг хүсээгүй. Зүгээр л би ичиж байна" гэж ярилаа.  

Тэрбээр 2019 онд цэргээс халагдаж, дараа нь фитнесийн багшаар ажиллаж эхэлжээ. Шанхай хотноо сарын 20,000 юанийн орлоготой байжээ. Гэвч нөхцөл байдал муудаж, тэрбээр өнгөрсөн онд өөрт байсан бүх мөнгөн хадгаламжаа үрсэн байна. Иймд Хаврын баяраар гэр бүлтэйгээ уулзахыг хүсээгүй. Залуу энэ талаар дэлгэрэнгүй ярихыг хүсээгүй ч  "Би хөрөнгийн зах зээлд бүхнээ алдсан гэж ойлгож болно" гэжээ.

427978874_373173772101393_2061002928643745729_n Хүн бүр луу жилийг тэсэн ядан хүлээдэггүй 

Гэхдээ ганцхан санхүүгийн асуудал хятад залуусыг гэртээ харьж, шинэлэхэд саад учруулаагүй ээ. Ганц бие бүсгүйчүүд гэр бүлтэй болохыг хүсэхгүй байгаа бөгөөд гэр бүлийнхнээс ирэх шахалт, дарамт нь тэдэнд хүнд тусаж байна. Тухайлбал, 35 настай төслийн менежер "Би улсын хэмжээнд олон газар явж ажиллаж байна. Намайг өөр хот руу явах болгонд ээж минь санамсаргүйгээр сонгосон нэг залуутай  сохор болзоонд явахыг зөвлөдөг. Энэ үнэхээр аймшигтай" гэж хэлэв. 

Хятадын хүн амын өсөлт сүүлийн хоёр жил удаашралтай, төрөлт буурсан үзүүлэлттэй гарчээ. Төрөлтийн түвшин буурсан нь улсынхаа эдийн засгийг хөгжүүлэх ажиллах хүч багасах вий гэх айдас эрх баригчдад байна. Залуучууд гэрлэж, хүүхэдтэй болох хүсэлгүй болжээ. Мөн гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн залуу хосын тоо сүүлийн есөн жил дараалан буурчээ. 

Эх сурвалж: ВВС