Ичиножо А.Ичиноров зодог тайллаа
Ичиножо А.Ичиноров зодог тайллаа

Мэргэжлийн сумо бөхийн  сэкивакэ Ичиножо буюу А.Ичинноровын зодог тайлах ёслол энэ сарын 11-нд Токио хотноо боллоо. Архангай аймгаас гаралтай тэрээр минато дэвжээнээс жүрёо зиндаанд хоёр удаа, дээд макүүчи зиндаанд нэг удаа  түрүүлэн  эзэн хааны цом хүртэж байсан юм. Өдгөө 30 настай тэрээр архаг нурууны өвчнөөс үүдэн бэлтгэл сургуулилт хийх боломжгүй болсноор зодог тайлж буй аж. 

img_8944 

Энэхүү  ёслолд  Ёкузана Какурю М.Ананд, Шинэ Озэки Киришима Б.Лхагвасүрэн,  Кёкүтэнхо Н.Цэвэгням, Асасэкирюү Б.Дашням, Япон улсад суугаа элчин сайд Б.Баярсайхан зэрэг  нийгэм улс төр, урлаг спортын төлөөлөл сумо сонирхогч гээд монгол, японы 400 гаруй зочид   уригджээ. Ичиножо нь 2014 оноос дээд зиндаанд барилдаж, 2022 оны Нагояа башёд түрүүлсэн амжилттай сумо бөхийн дэвжээнээс бууж буй нь энэ юм. 

Японы сумо бөхийн хорхойтнууд дунд  (замбараками) буюу богино үс болон мөн хурдан шалмаг барилдаанаараа танигдсан түүнийг зарим нь “монгол мангас” хэмээн хочилдог байна.  Түүний үсийг сумогийн Тотори ахлах сургууль  багш  Ёшиоши Ишура  хөндөх үеэр Ичиножи  нулимс дуслуулан “өдийг хүртэлх  дурсамжууд сэдэрч сэтгээлээ барьж дийлсэнгүй” хэмээж байв. Тэрээр мэргэжлийн сумогийн дээд зиндаанд түрүүлсэн монголын долоо дахь  сумоч билээ. 

img_8946