5 Өдрийн өмнө.
Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Жованна Пиккаррэтаг хүлээн авч уулзжээ
Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Жованна Пиккаррэтаг хүлээн авч уулзжээ

Эх сурвалж: ХЗДХЯ

Монгол Улс болон Бүгд Найрамдах Итали Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Итали улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррэтаг өчигдөр (2025.11.20) хүлээн авч уулзжээ.

Уулзалтаар хууль зүй, дотоод хэргийн салбарт хийгдсэн өндөр түвшний айлчлалуудын хүрээнд тохиролцсон асуудлуудыг цаашид үргэлжлүүлэн дэмжиж ажиллахаа онцлоод, хууль зүй болон дотоод хэргийн салбарын чиглэлээр туршлага солилцох, алба хаагчдыг сургалтад хамруулах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зэрэг чиглэлээр Итали Улстай хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа онцоллоо.

Харин Итали улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Монгол Улсаас дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хамгаалахад оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлснээс гадна цаашид хоёр орны хууль зүй болон дотоод хэргийн салбарын хамтын ажиллагааг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Монгол Улс, Итали Улсын хооронд 1970 оны зургаадугаар сарын 29-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Монгол Улс 2011 оны 10 дугаар сард Ром хотноо Элчин сайдын яамаа нээсэн бол Итали Улс 2016 оны 7 дугаар сард Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээсэн юм.