Эх сурвалж: ХЗДХЯ
Их Эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-өөр Төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртсэн академич С.Нарангэрэлд хууль зүйн салбарын бүрэлдэхүүн өнөөдөр хүндэтгэл үзүүллээ. Тэрбээр хууль зүйн салбараас анх удаа “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртсэн байна.
Гэрэл зургийн эх сурвалж: ХЗДХЯ
Академич С.Нарангэрэл нь ардчилсан Үндсэн хуулийн үзэл баримтлалыг бодит амьдралд хэрэгжүүлэх хууль тогтоомжийг боловсронгуй болгох, Монгол Улсад хууль зүйн өндөр боловсролтой мэргэжилтэн бэлтгэх, үндэсний эрх зүйн тогтолцоог бэхжүүлэх, хууль зүйн шинжлэх ухааны хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан гавьяатай гэж хууль зүйн салбарынхан үнэлдэг юм.