11 сарын 17, 2025
Аймаг, дүүргийн хуулийн мэргэжилтнүүд сургалтад хамрагдав
Аймаг, дүүргийн хуулийн мэргэжилтнүүд сургалтад хамрагдав

Аймаг, дүүргийн хуулийн мэргэжилтнүүд сургалтад хамрагдав.

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас аймаг, нийслэл, дүүргийн Хууль, эрх зүйн хэлтсийн дарга, мэргэжилтнүүдэд зориулан зохион байгуулсан сургалт өнгөрсөн баасан гарагт өндөрлөлөө.

Сургалтад 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн Засаг даргын Тамгын газрын хууль, эрх зүйн хэлтсийн 50 гаруй албан хаагч хамрагджээ. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, болон Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулж буй хууль тогтоомжууд, хууль зүйн салбарт баримталж буй бодлого, чиглэл, Үндэсний аюулгүй байдал зэрэг салбарын хэмжээнд нэн чухал асуудлуудаар номын дуу сонссон байна.

Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд 2024 онд хийж гүйцэтгэсэн ажил, үр дүнгийн үнэлгээгээр манлайлсан аймаг, нийслэлийн хууль зүйн хэлтсүүд шагнуулжээ.