02 сарын 12, 2024
Цаг агаарын таван хоногийн урьдчилсан мэдээ
Цаг агаарын таван хоногийн урьдчилсан мэдээ
Цаг уур, орчны шинжилгээний газраас 2024.02.10-02.14-нийг хүртэлх таван хоногийн урьдчилсан мэдээг хүргэж байна.

Цаг уур, орчны шинжилгээний газраас 2024.02.10-02.14-нийг хүртэлх таван хоногийн урьдчилсан мэдээг хүргэж байна.

Цас, цасан шуурга

10-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр,

11-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар,

12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр,

13-нд баруун, төв, зүүн аймгуудын нутаг болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи

10-нд Алтайн салбар уулсаар,

11-нд Алтайн уулархаг нутаг болон Арц-Богдын өвөр хоолойгоор,

12-нд нутгийн баруун хагаст секундэд 14-16 метр, түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур

10-наас нутгийн баруун хэсгээр, 11-12-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч эрс суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -32...-37 хэм, өдөртөө -20...-25 хэм,

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -24...-29 хэм, өдөртөө -10...-15 хэм,

Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -10...-15 хэм хүйтэн, өдөртөө +2...+7 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө -17...-22 хэм, өдөртөө -3...-8 хэм хүйтэн байна. 12-нд нутгийн баруун хойд хэсгээр, 13-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.