СОР2 бага хурлын тухай таван баримт
СОР2 бага хурлын тухай таван баримт

СОР2 бага хурлын тухай таван баримт

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хуралдаан буюу СОР17 ирэх оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Монгол Улсад анх удаа болох хуралд НҮБ-ын гишүүн 197 орны 10 мянга орчим зочин, төлөөлөгч чуулна гэж урьдчилсан байдлаар төлөвлөж байгаа юм.

Тэгвэл Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын хоёрдугаар хурал (COP2)-ын талаарх таван баримтыг хүргэж байна.

  1. СОР2 бага хурал Сенегал улсын Дакар хотноо 1998 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 11-ний өдрүүдэд болсон.
  1. Дэлхийн 120 орон бүрэн эрхт оролцогч болон ажиглагчийн түвшинд оролцсон. Монгол Улс тус конвенцын гишүүн учир бүрэн эрхт оролцогч байсан бөгөөд Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн дарга Баасандоржийн Даваа гэдэг төлөөлөгчдийн жагсаалтад бүртгэгдсэн байна.
  1. СОР2 бага хурлын 12 дугаар сарын 9-ний өдрийн хуралдааны тайланд “Шинэ систем рүү шилжиж байгаа хэдий ч байгаль орчны тогтвортой байдал, эдийн засгийн ашигтай зарчмыг баримтлах хэрэгтэйг Монгол Улсын зүгээс илэрхийлсэн” гэж тэмдэглэжээ. Монгол Улсын төлөөлөгч нь СОР2-т оролцож өөрийн улсын үзэл бодол, зарчмыг илэрхийлж байжээ.
  1. Хурлын бүрэн эрхт төлөөлөгч нь бүх хэлэлцүүлэгт санал өгөх, санал хураалтад оролцох эрхтэй байдаг.
  1. СОР2 бага хурлаар НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын нарийн бичгийн даргын газрын байршил болон гэрээг баталгаажуулж, 1999 оны үндсэн төсвийг шинэчлэн баталж, үндэсний болон бүс нутгийн хөтөлбөрүүдийг дэмжих, хэрэгжилтийг урагшлуулах шийдвэрүүд гаргажээ.

Эх сурвалж: enb.iisd.org