5 Цагийн өмнө.
Эрүүл хооллолтын хүнс кончак будааг албан ёсоор нийлүүлж эхэлжээ
Эрүүл хооллолтын хүнс кончак будааг албан ёсоор нийлүүлж эхэлжээ

Эрүүл хооллолтын хүнс кончак будааг албан ёсоор нийлүүлж эхэлжээ

Эрүүл хооллолтын хүнс гэж нэрлэдэг кончак будааг “Оргил тренди фүүдс” ХХК-ийн хамт олон үйлдвэрээс нь Монгол Улсад албан ёсоор нийлүүлж, хэрэглэгчдэд хүргэж эхэлжээ.

Кончак будаа нь маш бага калоритой, цусан дахь сахарыг нэмэгдүүлэхгүй, өөх, тос, холестерин бууруулахад тусалдаг, өл даах идэнгэтэй, эслэг ихтэй учир гэдэс ходоодны үйл ажиллагаанд сайн нөлөөтэй зэрэг давуу талтай.

Тиймээс кончак будааг хүнс болон уламжлалт анагаах ухааны чиглэлд хэрэглэж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд барууны орнуудад эрэлттэй хүнс болжээ. Хэрэглэгчид цагаан хоол идэх, чихрийн шижин өвчний улмаас хоолны дэглэм сахих, жин нэмэхээс сэргийлэх болон турах дэглэм барих, эрүүл чанартай хүнс хэрэглэх, хоол бэлтгэхэд зориулах цаг хугацаагаа хэмнэх зэрэг эерэг талтайг онцолдог.

konchak_budaa_2 Эрүүл хооллолтын хүнс кончак будааг албан ёсоор нийлүүлж эхэлжээ.

Энэхүү хүнсийг “amorphophallus konjac” хэмээх ургамлын үндсээс гаргаж авдаг бөгөөд цардуул багатай, глюкоманнан гэх уусдаг эслэгээр маш баялаг. Кончакийг ашиглан гурил, будаа буюу будааг орлох хүнс, тунгалаг гоймон зэрэг хүнсний бүтээгдэхүүн хийдэг юм.