Сэтгүүлчдийг байгаль орчны чиглэлээр мэргэшүүлэх сургалт боллоо
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал ирэх оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэлд болно. Энэхүү бага хурлын бэлтгэл ажлын хүрээнд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын алба, Конрад-Аденауэр сантай хамтран “Үндэсний хэмжээнд сэтгүүлчдийг байгаль орчны чиглэлээр мэргэшүүлэх сургалт”-ыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөжээ. Эхний удаагийн буюу энэ сарын 28, 29-ний өдрийн сургалтад байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр дагнан сурвалжилдаг, тус чиглэлд мэргэшиж буй “Ногоон пресс” клубийн сэтгүүлчдийг хамруулав.
Сэтгүүлчдийг байгаль орчны чиглэлээр мэргэшүүлэх сургалт боллоо.
Сургалтын үеэр Үндэсний хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Д.Батмөнх COP17 бага хурлын бэлтгэл ажлын явц болон цаашдын төлөвлөгөөний талаар танилцуулж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулт өглөө. Мөн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын гадаад харилцааны ажилтан Маркос Монтоиро “COP17-г хэрхэн даван туулах вэ?” сэдвийн хүрээнд өмнөх COP хурлуудын сайн жишээ, ач холбогдол, боломж, үр дүн болон хурлын үеэрх сэтгүүлчдийн үйл ажиллагаа зохион байгуулалтын талаар чухал сургалт орсон юм.
Сэтгүүлчдийг байгаль орчны чиглэлээр мэргэшүүлэх сургалт боллоо.