Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан багийнхан COP17 төслийн талбайд мод тарьжээ.
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын Нью-Йорк дахь Төлөөлөгчийн газрын захирал Ражеб Булхаруф тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотноо ажиллаж 2026 оны наймдугаар сард болох COP17 хурлын бэлтгэл ажилтай танилцан, зөвлөмж өгч ажиллаж байгаа юм.
НҮБ-ын төлөвлөлтийн хоёрдугаар ээлжийн баг Монгол Улсад таван өдөр ажиллаад гүйцэтгэлийн тайлангаа Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Талуудын бага хурлыг зохион байгуулах Үндэсний хороонд танилцуулах бөгөөд ирэх жилийн төлөвлөлтийг боловсруулах хуваарьтай ажээ.