Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын анхдугаар хурал (COP1)-ын ач холбогдол, үр дүн болон Монгол Улстай хэрхэн холбогдох талаарх мэдээллийг хүргэж байна.
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хуралдаан буюу СОР17 хурал ирэх оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Монгол Улсад анх удаа болох хуралд НҮБ-ын гишүүн 197 орны 10 мянга орчим зочин, төлөөлөгч чуулна гэж урьдчилсан байдлаар төлөвлөж байгаа юм.
Ромд болсон СОР1-н үр дүн, ач холбогдол:
1. Талуудын анхдугаар бага хурлаар СОР-н үйл ажиллагааны дүрмийг баталж, Цөлжилттэй тэмцэх конвенцын байнгын нарийн бичгийн дарга нарын төв байр Германы Бонн хотод байрлахаар шийдвэрлэж байжээ.
2. Хөдөө аж ахуйн хөгжлийн олон улсын сан /IFAD/-г санхүүгийн асуудлыг зохицуулах байгууллагаар сонгож, хандивлагч орнууд, олон улсын байгууллагуудын санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэгтгэн хариуцах үүргийг хариуцуулжээ.
3. Шинжлэх ухаан, технологийн хороо буюу Талуудын бага хурлын туслах байгууллага байгуулав. Цөлжилт хэмжих үзүүлэлт боловсруулах ажлыг эхлүүлэх болон судалгааны ажил хийх зорилгоор байгуулагдсан энэ хороо одоо цөлжилттэй тэмцэх, ган гачгийн нөлөөллийг бууруулахад шинжлэх ухаан, технологийг хослуулан ажилладаг.
5. Сайд нарын түвшний уулзалтыг COP бүрийн үеэр явуулах журам гаргаж, Дараагийн хуралдаан буюу СОР2-г 1998 онд Сенегал улсын Дакар хотод хийхээр тогтжээ.
6. COP1 хурлын үр дүнд төв байр, санхүүгийн механизм, шинжлэх ухаан, технологийн хороо зэрэг үндсэн бүтэц бүрэн тогтож, санхүүжилтийн тогтолцоо бий болж, үндэсний үйл ажиллагааны хөтөлбөрүүдийг тодорхойлохын сацуу олон талын түншлэлийг бий болгох бодлогоо тодорхойлж чадсан байна.
СОР1 ба Монгол Улс
1. Монгол Улс 1996 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенц /UNCCD/-д нэгдсэн. 1997 онд Ром хотноо болсон Талуудын анхдугаар хурал /COP1/ нь конвенцын хэрэгжилтийн анхны зохион байгуулалтын суурийг тавьсан бөгөөд Монгол зэрэг шинэ талуудын хувьд үндэсний хэрэгжилтийн стратегиа тодорхойлох хөтөч болжээ.
3. Монгол Улсын төлөөлөгчид цөлжилт, бэлчээрийн доройтол, уур амьсгалын өөрчлөлт зэрэг уялдаа холбоотой асуудлыг үндэсний хөгжлийн бодлогын түвшинд авч үзэх шаардлагатайг тодотгож байв.
4. Германы Бонн хотод Цөлжилттэй тэмцэх конвенцын төв байр байрлах болсноор нэгдсэн зохицуулалт, мэдээллийн урсгал төвлөрч Монгол Улсын яамд, агентлагуудын зүгээс тогтвортой харилцаа холбоо тогтоох боломж нээгдэв.
5. Хөдөө аж ахуйн хөгжлийн олон улсын сан /IFAD/-н шугамаар цөлжилтийн эсрэг хөрөнгө оруулалт, төсөл, хөгжлийн хөтөлбөрүүдэд санхүүжилт авах боломжтой болжээ.
7. Монгол Улс Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрөө бүс нутгийн төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулжээ. Монголын байгаль орчны ТББ-ууд олон улсын түвшинд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын үйл ажиллагаанд албан ёсоор оролцох үндэс бий болов.
8. Монгол Улсад тайлагнал, хяналтын тогтолцоог бий болж үүний дагуу 2002 оноос НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцод Үндэсний тайлангаа 2002 оноос тогтмол хүргэх болсон.
9. СОР1 хуралд оролцсон нь Монгол Улс цөлжилтийн эсрэг бодлого, олон улсын хамтын ажиллагааны институцийн суурийг тавьсан түүхэн үйл явдал болжээ. Мөн цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр боловсруулах, энэ чиглэлээр шинжлэх ухааны судалгааг дэмжих, олон улсын санхүүжилт татах боломжийг нээж, газрын доройтлыг сааруулах ажлын эхлэл болсон юм.