Монгол оронд 1000 гаруй цоохор ирвэс бий
Монгол оронд 1000 гаруй цоохор ирвэс бий

Гэрэл зургийн эх сурвалж: wikipedia.org

Дэлхийн цоохор ирвэсийн өдөр. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганаар цоохор ирвэсийг хамгаалах ажлыг дэмжих, олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор жил бүрийн 10 дугаар сарын 23-ныг тэмдэглэлт өдөр болгон зарласан.

Афганистан, Бутан, Хятад, Энэтхэг, Казахстан, Киргизстан, Монгол, Непал, Пакистан, Орос, Тажикстан, Узбекстан гэх 12 улсад цоохор ирвэс тархан амьдардаг боловч манай дэлхийн ховордож буй зүйлийн амьтан юм. Дэлхийн цоохор ирвэсийн популяцийн үнэлгээ санаачилгын хүрээнд 2020 онд явуулсан судалгаагаар манай орны нэн ховор амьтан бөгөөд өндөр уулын экосистемийн гол төлөөлөгч цоохор ирвэс 1000 гаруй байгааг тогтоожээ. Энэ үзүүлэлтээр Монгол Улс цоохор ирвэсийн тоо толгойгоор дэлхийд хоёрдугаарт орсон байна.

Тархан амьдардаг бүс нутгуудын хэмжээнд ердөө 4000 гаруй цоохор ирвэс байдаг гэж тооцоолдог бөгөөд үүний хамгийн олон буюу 2500 гаруй нь БНХАУ-д байдаг ажээ.

Монгол дахь цоохор ирвэсийн нийт тархцын талбай 103,000км.кв бөгөөд Монгол Алтай, Говь Алтай, Алтайн өвөр говь, Хөвсгөлийн уулс, Хангайн нуруунд харилцан адилгүй нягтшилтайгаар тархжээ. “Дэлхийн цоохор ирвэс, түүний экосистемийг хамгаалах” хөтөлбөрийн хүрээнд цоохор ирвэсийн судалгааг хийж дуусгасан анхны улс нь Монгол юм.