7 Цагийн өмнө.
  “Ирвэсийн найзууд” өдөрлөг боллоо
  “Ирвэсийн найзууд” өдөрлөг боллоо

  “Ирвэсийн найзууд” өдөрлөг боллоо

Ирвэс хамгаалах олон улсын өдөр - 2025.10.23

Жил бүрийн 10-р сарын 23-нд “Цоохор ирвэс хамгаалах олон улсын өдөр”-ийг тэмдэглэдэг. Энэ өдрийг тохиолдуулан Монголын үндэсний олон нийтийн радиогийн Залуучууд цэнгээнт нэвтрүүлгийн алба, “Үндэсний төв номын сан”, TENX Gatering ХХК, “Дэлхийн байгаль хамгаалах сан”-гийн Монгол дахь хөтөлбөрийн газартай хамтран “Ирвэсийн найзууд” өдөрлөгийг зохион байгууллаа.

Энэ өдөрлөг нь Улаанбаатар хотод сурч амьдардаг хүүхэд багачуудад ирвэсийн экологийн ач холбогдол, зан төлөв, амьдралын онцлог, бүс нутаг, идэш тэжээл, аюул заналын талаар мэдлэг ойлголт олгож, хамгаалах арга зүйг таниулан сурталчилах зорилготой.

92076dc8-d4f1-41a9-be3f-e0a0d5637d34

Өдөрлөгт Нийслэлийн Ерөнхий Боловсролын 67, 4, 84, 5, 116-р сургууль болон “Амгалан” цогцолбор сургууль, “Уудам Монгол” сургуулийн сурагчид оролцож танин мэдэхүйн АХА тэмцээнээр ирвэсийн талаарх мэдлэгээ сорьж, “Цоохор найз” хүүхэлдэйн кино үзэж сонирхлоо.

ef55261f-538a-4f5b-9ed6-9c87902f2379 0d3ea599-6afd-4d6d-a5f0-357c0234a3f6  Сурагчид оролцож танин мэдэхүйн АХА тэмцээнээр ирвэсийн талаарх мэдлэгээ сорьж, “Цоохор найз” хүүхэлдэйн кино үзэж сонирхлоо.

Мөн энэ үеэр “Цоохор найз” номын зохиолч Ю.Санжаагончиг хүүхдүүдтэй номынхоо талаар ярилцаж, Биологич, залуу судлаач Тэмүүлэн “Цоохор ирвэсийн амьдралын онцлог, идэш тэжээл, аюул занал, хамгаалах арга зүй” сэдвээр сонирхолтой мэдээлэл хүргэсэн. “Ирвэсийн найзууд” өдөрлөгийн төгсгөлд хүүхдүүд багт хуваагдан “Цоохор ирвэс хамгаалах олон улсын өдөр”-өөр зохион байгуулах ажлын төлөвлөгөө гаргалаа.

15b68d60-2c52-42ef-928b-63d7f55cde86 214abd9d-e0dc-44e5-9afc-09fc99b0f5da 217a7001-d6ad-4f87-b987-fd470ea187b7 2a630191-2c38-4e22-a1a3-b137c77afd0f 464700d3-613a-4773-a610-00d658e007b7 4d6b0969-6ad4-4d30-98d1-03064f3395a5 ad288f21-41d2-4e3b-aa6e-182e0b6d07cb d47dd875-2ac1-4253-89e3-8d14b907c41e f94add48-c79e-4015-b17a-64ff4730d864 03cccdb5-3371-4e51-a3fe-b0798c842c47 Монголын үндэсний олон нийтийн радиогийн Залуучууд цэнгээнт нэвтрүүлгийн алба, “Үндэсний төв номын сан”, TENX Gatering ХХК, “Дэлхийн байгаль хамгаалах сан”-гийн Монгол дахь хөтөлбөрийн газартай хамтран “Ирвэсийн найзууд” өдөрлөгийг зохион байгууллаа.