02 сарын 10, 2024
Төрийн золголт боллоо
Төрийн золголт боллоо
Төрийн ордонд нийгмийн зүтгэлтэн, алдарт эх, соёл урлаг, газар тариалан, мал аж ахуй, батлан хамгаалах, боловсролын салбарыг төлөөлсөн 80-95 настай азай буурлууд хүрэлцэн иржээ.

XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар азай буурлуудаа хүндэтгэн, амар мэндийг нь айлтган золгов.

Төрийн ордонд нийгмийн зүтгэлтэн, алдарт эх, соёл урлаг, газар тариалан, мал аж ахуй, батлан хамгаалах, боловсролын салбарыг төлөөлсөн 80-95 настай азай буурлууд хүрэлцэн иржээ.

Төрийн золголтод Н.Цэдэндамба /Нийгмийн зүтгэлтэн/, Н.Жигжидсүрэн /Кино механикч/, Б.Бямбаа /Агрономич/, Д.Өлзий /Туульч/, Ц.Дорж /Тариаланч/, С.Дамбий /Соёлын гавьяат зүтгэлтэн/, Ч.Цэрэндагва /Хошууч генерал/, С.Лхамхүү /Алдарт эх, малын эмч/, Н.Жадамба /Ардын багш/ нарын зэрэг ахмад хүрэлцэн ирж оролцжээ.

turiin_zolgolt-jpeg2

turiin_zolgolt-jpeg3

Эх сурвалж: President.mn