9 Цагийн өмнө.
Бүрэн эрх нь дууссан УИХ-ын гишүүний тэтгэмжийг эсэргүүцэж буй бол гарын үсэг зураарай
Бүрэн эрх нь дууссан УИХ-ын гишүүний тэтгэмжийг эсэргүүцэж буй бол гарын үсэг зураарай

Бүрэн эрх нь дууссан УИХ-ын гишүүдийн тэтгэмжийг эсэргүүцэж буй бол гарын үсэг зураарай.

Монгол Улсын иргэн Ц.Батболд “Монгол Улсын Улсын Их Хурлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэг буюу “Хэрэв гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж, ... олгоно” гэсэн заалтыг хүчингүй болгуулах” цахим өргөдлийг санаачлан petition.parliament.mn сайтаар дамжуулан гарын үсэг цуглуулж эхэлжээ.

Цахим өргөдөл өнгөрсөн сарын 24-өөс эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 30 мянга гаруй хүн дэмжиж гарын үсэг зурсан байна. Өргөдлийн хугацаа дуусахад 12 өдрийн хугацаа үлджээ. Уншигч та өргөдлийг дэмжиж буй бол Цахим өргөдөл холбоосоор нэвтэрч гарын үсэг зурах боломжтой ажээ.

Цахим өргөдлийн тайлбарыг хүргэж байна.

Тайлбар:
Монгол Улсын Улсын Их Хурлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсгийн “Хэрэв гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, ... олгоно." гэсэн заалт нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн заалттай илт зөрчилдөж, улмаар Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн заалтуудыг зөрчсөн байна.
Энэ талаар Үндсэн хуулийн Цэцэд мэдээлэл, гомдол гаргасан бөгөөд Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 11 дугаартай магадлалд "...Уг маргаан Үндсэн хуулийн шүүхийн мөн чанарт нийцэхгүй болно, мэдээлэл гаргагч нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургаадугаар зүйлийн хоёр дахь хэсэгт "Иргэд бусад байгууллага хуулийн төслийн тухай саналаа хууль санаачлагчид уламжилна." гэж заасны дагуу холбогдох саналаа хууль санаачлагчид уламжлах эрхтэй" гэж заасан тул нийтийн өргөдөл гаргаж байна.