Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс зудын урьдчилсан төлөвийг гаргажээ. Ингэхдээ газрын ажиглалтын болон хиймэл дагуулын мэдээ, 2025-2026 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулсан хазайлт, цасны бүрхэц, зузаан болон арваннэгдүгээр сарын агаарын температур, хур тунадасны урьдчилсан төлөв зэрэг мэдээлэлд үндэслэн сарын урьдчилгаатайгаар тооцоолсон байна.