Эх сурвалж: ХЗДХЯ
Төслийн хүрээнд БНСУ-ын Сөүлийн үндэсний их сургууль, Севон шүүх анагаах ухааны зөвлөх үйлчилгээний төвтэй хамтран Монгол Улсын шүүх шинжилгээний байгууллагын эмч нарын мэргэжлийн ур чадварыг бэхжүүлэх цуврал сургалтыг зохион байгуулж байгаа юм. Энэ удаа гурав дахь ээлжийн эмч нар сургалтад хамрагдаж байна. Гурван долоо хоногийн хугацаатай онол-практик хосолсон сургалтад төв, орон нутгийн шинжээч эмч нарын 10 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож байгаа аж.
Энэхүү төсөл нь Монгол Улсад олон улсын стандартад нийцсэн техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон шүүх, анагаах ухааны шинжилгээний лабораторийн иж бүрэн цогцолбор барилга байгууламж байгуулах, гэмт хэрэг илрүүлэхэд шаардлагатай орчин үеийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмжөөр хангах, шүүх шинжилгээ хийх чадавхыг бэхжүүлэх зорилготойгоор 2027 он хүртэл үргэлжлэх юм.