Цаг агаарын мэдээллийг тогтмол авч болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж зам, даваанд халтиргаа, гулгаа үүссэн байна. Цаг уурын байгууллагын мэдээгээр өнөөдөр Төв, Хэнтийн өмнөд, Говьсүмбэр, Дундговь, Сүхбаатар аймгийн нутгаар ахиухан хэмжээний цас орно гэжээ. Мөн Дундговь, Говьсүмбэр, Сүхбаатарын нутаг, Өвөрхангайн зүүн, Төв, Хэнтийн өмнөд, Дорноговийн хойд хэсгээр цасан шуурга шуурна.
Цаг уурын байгууллагаас гаргаж байгаа анхааруулга, сэрэмжлүүлэх мэдээг цаг тухай бүрд хүлээн авч, заавар зөвлөмжийг дагах,
Дулаан хувцаслах, илчлэг сайтай хоол хүнс хэрэглэх,
Автомашины бүрэн бүтэн байдлыг хангаж, өвлийн дугуйгаа солих,
Онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байх, зорчих гэж буй газар, орны нөхцөл байдлыг судлах зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг мэргэжлийн байгууллагаас зөвлөлөө.