Цас орж, хүйтэрнэ
Цас орж, хүйтэрнэ

Цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ.

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан арав хоног /2025.10.13-22/-ийн цаг агаарын урьдчилсан төлвийг хүргэж байна.

 15-нд нутгийн баруун хагаст, 16-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ.

Хур тунадас:

 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр,

14-нд нутгийн зарим газраар, 15-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,

16-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,

17-нд төв болон зүүн аймгуудын зарим газраар, 18-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. 

Салхи:

Ихэнх нутгаар говь, тал, хээрийн нутгаар секундэд 6-11 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур:

Ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийнгөөр шөнөдөө -24...-29 хэм хүйтэн, өдөртөө -9...-14 хэм,

Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1...-6 хэм хүйтэн, өдөртөө +3...-2 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө -8...-13 хэм, өдөртөө 0...-5 хэм хүйтэн байна.