5 Өдрийн өмнө.
Олон улсын олимпиадаас монгол сурагчид дөрвөн медаль хүртжээ
Олон улсын олимпиадаас монгол сурагчид дөрвөн медаль хүртжээ

Сант сургуулийн сурагч Б.Дөлгөөнхэрлэн “Hippo 4” ангилалд түрүүлжээ.

Хиппо–2025” англи хэлний олон улсын олимпиадын “World final” шат Итали улсын Ассиси хотод болжээ. Энэ жилийн тэмцээнд 73 улсын 93 мянга гаруй сурагч оролцсоноос “World final” шатанд шалгарсан 317 сурагч Итали улсад цугларан мэдлэг, ур чадвараараа өрсөлдсөн байна.

Монгол Улсын 19 сурагч оролцсоноос Сант сургуулийн сурагч Б.Дөлгөөнхэрлэн “Hippo 4” ангилалд түрүүлж, Oргил сургуулийн сурагч М.Номиулин “Hippo 3” ангилалд, “Гурван тамир” сургуулийн сурагч З.Мишээл “Hippo S4” ангилалд дэд байр эзэлжээ. “Hippo S1” ангилалд өрсөлдсөн Хобби сургуулийн сурагч Г.Нандин гутгаар байрт шалгарсан байна.

Мөн энэ жил анхлан зохион байгуулагдсан "Hippo Pioneer” шалгаруулалтад “Эрдмийн сан” сургуулийн сурагч Г.Хангай ялагч болж шилдэг оролцогчоор тодорчээ. 

hippo_dulguunherlen_2 “Hippo S1” ангилалд өрсөлдсөн Хобби сургуулийн сурагч Г.Нандин гутгаар байрт шалгарсан байна.

hippo_dulguunherlen_3 “Гурван тамир” сургуулийн сурагч З.Мишээл “Hippo S4” ангилалд дэд байр эзэлжээ.

hippo_dulguunherlen_4 "Hippo Pioneer” шалгаруулалтад “Эрдмийн сан” сургуулийн сурагч Г.Хангай ялагч болж шилдэг оролцогчоор тодорчээ.