02 сарын 09, 2024
ОБЕГ- аас хөдөө орон нутаг руу зорчиж буй иргэд техникийн бүрэн бүтэн байдлаа хангахыг зөвлөлөө
ОБЕГ- аас хөдөө орон нутаг руу зорчиж буй иргэд техникийн бүрэн бүтэн байдлаа хангахыг зөвлөлөө

Онцгой байдлын ерөнхий газраас хөдөө орон нутаг тэр дундаа сум айл хоорондын замууд хүнд нөхцөлтэй байгаа тул онцын шаардлагагүй тохиолдолд тухайн чиглэлд зорчихгүй байхыг зөвлөлөө. 

Мөн нийт нутгийн 90 хувьд орчимд цастай байгаа аж. Сарын шинийн баярын өдрүүдээр иргэдийн хөдөө орон нутаг руу зорчих хөдөлгөөн эрс нэмэгддэг. Ялангуяа Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн чиглэлүүдийн хөдөлгөөн илүү нэмэгдэх хандлагатай байгаа аж. Тэр дундаа Сүхбаатар аймгийн бүх сумдад мөсөн зудын нөхцөл үүссэн учир онцын шаардлагагүй тохиолдолд тухайн чиглэлд зорчихгүй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна. Хэрэв зайлшгүй шаардлагаар зорчих бол техник хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдал, шатахууны нөөцийг хангаж, дуулан хувцастай зорчихыг зөвлөж байна. Мөн Монгол орны томоохон гол мөрний мөс өмнөх оны энэ үетэй харьцуулахад 5-40 см нимгэн байна. Иймд баталгаат зам болон албан ёсны маршрутын дагуу зорчихыг анхааруулж байна.