СОР зохион байгуулж буй Азийн тав дахь улс Монгол
СОР зохион байгуулж буй Азийн тав дахь улс Монгол

СОР зохион байгуулж буй Азийн тав дахь улс Монгол

Монгол Улс ирэх оны наймдугаар сард Улаанбаатар хотноо СОР17 буюу Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын бага хурлын 17 дугаар хуралдааныг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Дэлхийн 100 гаруй орны 8000 гаруй төлөөлөгчид ирж оролцон цөлжилт, газрын доройтол, ган, бэлчээр зэрэг хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй байгаль орчны асуудал, сорилтын тухай хуралдаж тэдгээрийг шийдвэрлэх, давж гарах арга зам, шийдлүүдийг хамтран хэлэлцэх юм.

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенц (UNCCD) нь 1994 онд байгуулагдсан. Тус конвенцод өнөөдөр дэлхийн 197 улс болон Европын холбоо нэгджээ. Конвенцын дээд удирдах байгууллага болох Талуудад зориулсан бага хурал (COP) анхдугаар чуулганаа 1997 онд Италийн Ром хотноо зохион байгуулж байсан юм.

16 удаа зохион байгуулагдаад буй Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын бага хурлын мэдээллийг хүргэж байна.

СOP 1 – Итали улс, Ром хот – 1997.09.29 – 10.10

СOP 2 – Дакар улс, Сенегал хот – 1998.11.30 – 12.11

СOP 3 – Бразил улс, Ресифи хот – 1999.11.15 – 11.26

СOP 4 – Герман улс, Бонн хот – 2000.12.11 – 12.22

СOP 5 –  Швейцар улс, Женев хот – 2001.10.01 – 10.12

СOP 6 –  Куба улс, Хавана хот – 2003.08.25 – 09.05

СOP 7 –  Кени улс, Найроби хот – 2005.10.17 – 10.28

СOP 8 –  Испани улс, Мадрид хот – 2007.09.03 – 09.14

СOP 9 –  Аргентин улс, Буэнос Айрис хот – 2009.09.21 – 10.02

СOP 10 –  БНСУ, Чанвон хот – 2011.10.10 – 10.20

СOP 11 –  Намиби улс, Виндхук  хот – 2013.09.16 – 09.27

СOP 12 –  Турк улс, Анкара хот – 2015.10.12 – 10.23

СOP 13 –  БНХАУ-ӨМӨЗО, Ордос хот – 2017.09.06 – 09.16

СOP 14 –  Энэтхэг улс, Шинэ  Дели хот – 2019.09.02 – 09.13

СOP 15 –  Кот д'Ивуар улс, Абижан хот – 2022.05.09 – 05.20

СOP 16 –  Саудын араб улс, Эр-Рияд хот – 2024.12.02 – 12.13

СОР17 бага хурал 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод болно. Ийнхүү манай улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын бага хурал зохион байгуулахаар сонгогдсон Ази тивийн тав дахь улс болж байгаа юм.