09 сарын 30, 2025
Хууль зүйн салбар 44 тэрбум төгрөгийн зардал танахаар төлөвлөсөн
Хууль зүйн салбар 44 тэрбум төгрөгийн зардал танахаар төлөвлөсөн

Гэрэл зургийн эх сурвалж: Хууль зүй дотоод хэргийн яам

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хууль зүйн сайдын мэдээлж буйгаар 2025 оны төсвийн тодотголоор мянга орчим орон тоог бууруулж, 97.2 тэрбум төгрөгийн урсгал зардал хэмнэсэн. Мөн хөрөнгө оруулалтын зардал 3.2 тэрбум төгрөгийг оруулснаар хууль зүйн салбарын төсөв 101 тэрбум төгрөгийн зардал хэмнэж батлагдсан.

557600648_1265565362269214_9069675715714608972_n

Харин 2026 оны төсвийн төсөлд 44 тэрбум төгрөгийн зардлыг танаж тусгасан гэж мэдээллээ. Гэхдээ хууль зүйн салбарын төсөв танагдах нь хууль хэрэгжүүлэх, хүний эрхийн зөрчил үүсэх нөхцөл үүсэх нөхцөл бүрдүүлэх эрсдэлтэй гэдгийг байнгын хорооны гишүүд хэлж онцоллоо.

Тодруулбал, УИХ-аас хууль батлаад, хуулийн хэрэгжилтийг хангах гэхээр хууль сахиулах байгууллагуудын хүний нөөц, барилга байгууламж, техник тоног төхөөрөмжийн дутагдалтай байдаг. Гэтэл хуулийн салбарын төсвийг жил бүр хасдаг байдлыг гишүүд шүүмжлэв. Мөн нийгмийн хөгжлийг дагаад аливаа донтолттой иргэд нэмэгдэж байна. Үүнтэй холбоотой тодорхой санхүүжилтийг донтолттой тэмцэхэд зориулж, төрийн бодлого гаргах шаардлага үүссэн гэдгийг гишүүд хэлсэн юм. Тухайлбал, 2026 оны төсөвт архидан согтуурахтай тэмцэхэд 88 сая төгрөг суулгасныг чамлалттай байна гэв.

555724350_1265565428935874_2954489246768431174_n

Ингээд Хууль зүйн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.