Ус цаг уур орчны газраас таван хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг мэдээллээ. Хэдийгээр шинийн 1, 2-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч эрс суларч байгаа ч 11-нд Ховдын нутгаар фён салхины нөлөөгөөр ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай байх аж. Мөн шинийн гурван буюу 12-наас баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, төв болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.