Эх сурвалж: ХЗДХЯ
Хууль зүй, дотоод хэргийн яамны Сургалт, сурталчилгаа, хөтөлбөрийн хэрэгжилтийн газрын дарга Г.Эрдэнэбулган Япон Улсын Нагояагийн их сургуулийн төлөөлөгчдийг өнөөдөр (2025.09.25) хүлээн авч уулзлаа.
Уулзалтад профессор, Азийн эрх зүйн солилцооны төвийн дарга Мураками Масако, Японы эрх зүйн төв (CJL)-ийн дарга профессор Мацүо Ёү, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Б.Өлзийсайхан, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Д.Ганхүрэл, Нагояагийн их сургуулийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Э.Тодрол нар оролцсон байна.