2 Цагийн өмнө.
Маргаашаас дугаарын хязгаарлалтгүй зорчино
Маргаашаас дугаарын хязгаарлалтгүй зорчино

Маргаашаас дугаарын хязгаарлалтгүй зорчино

Шинэ хичээлийн жилтэй эхэлж авто замын ачааллыг бууруулах зорилгоор өнгөрсөн наймдугаар сарын 27-оос авто машинууд тэгш, сондгой дугаарын хязгаарлалтаар замын хөдөлгөөнд оролцож байна. 

Нийслэлийн бүх бүсчлэлд 08:00-20:00 цаг хүртэл үйлчилж буй энэ хязгаарлалт өнөөдөр дуусгавар болж байна. Маргаашаас жолооч нар хуучин зохицуулалтын дагуу замын хөдөлгөөнд оролцох юм.

А.Сарнай