2 Цагийн өмнө.
Шахмал түлш борлуулах 400 цэг ажиллана
Шахмал түлш борлуулах 400 цэг ажиллана

Шахмал түлш борлуулах 400 цэг ажиллана

Нийслэлд өнөөдрөөс /2025.09.16/ шахмал түлш борлуулж эхэллээ. Долоон дүүргийн гэрээт борлуулалтын 274 цэгээр дамжуулан нийт 1370 тонн шахмал түлш худалдаанд гаргасан байна. Энэ өвөл нийт гэрээт борлуулалтын 400 цэг ажиллахаас өнөөдрийн байдлаар 379 иргэн гурвалсан гэрээ байгуулсан бол 274 цэгээс захиалга өгч баталгаажуулжээ. 

Иргэд “HOTULA” аппликейшн болон “Сайн” картаа ашиглан түлш худалдан авах боломжтой бөгөөд аппликейшн ашигласнаар хэрэглэгч өөрийн худалдан авсан түлш, зарцуулалт, үлдэгдлээ шууд хянаж, өрхийн хэрэглээг ил тод, хэмнэлттэй болгох давуу талтай гэнэ. Тавантолгой түлш ХХК-иас өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийт 42635 тонн шахмал түлш нийслэлийн гэрээт 20 агуулахад нөөцөлжээ.

А.Сарнай