Эх сурвалж: ХЗДХЯ
Уулзалтын үеэр Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн олон төсөл, хөтөлбөрийн үр дүн гарсан төдийгүй энэ төрлийн гэмт хэргийн гаралт буурах нөхцөл бүрдэж байгаад талархал илэрхийлсэн байна.
Азийн хөгжлийн банкны төлөөлөл Жеймс Лан өнгөрсөн онд хийсэн “Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд ба амьдралын туршлага” судалгаанд үндэслэн Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг сайжруулах чиглэлд эхлүүлэх гэж буй дараагийн төслийн талаар танилцуулж, мэдээлэл өгөв. Улмаар талууд энэ удаагийн хэрэгжүүлэх төслийн онцлог болон анхаарах асуудал, хүлээгдэж буй үр дүнгийн талаар санал солилцжээ.