Эх сурвалж: ХЗДХЯ
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар өнөөдөр /2025.09.03/ БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Башак Гэнч Юкселг хүлээн авч уулзлаа.
Л.Мөнхбаатар сайд уулзалтын эхэнд Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улс хоорондын харилцаа хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин хөгжиж, стратегийн түлшлэлийн түвшинд хүрснийг онцлоод, хоёр орны хууль зүйн болон дотоод хэргийн асуудал эрхэлсэн яамд хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар дурдлаа.
Цаашид Монгол Улсын Засгийн газраас үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, тэр дундаа цахим гэмт хэрэг, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэхэд Туркийн хууль сахиулах байгууллагуудтай харилцан туршлага солилцож хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Уулзалтад ХЗДХЯ-ны Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ч.Нарантуяа, БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны гуравдугаар нарийн бичгийн дарга Явуз Сэлим Экин нарын төлөөлөл байлцав.