Хөххотын гудамжинд хийгдсэн чимээгүй өөрчлөлт
Хөххотын гудамжинд хийгдсэн чимээгүй өөрчлөлт

Хөххотын гудамжинд хийгдсэн чимээгүй өөрчлөлт

Хамгийн буруу үед хамгийн чухал зүйлийг хайх мөч. Та хотын гудамжаар алхаж явахдаа хэзээ нэгэн цагт хамгийн буруу үед хамгийн чухал зүйлийг хайж байсан уу? Шинэ гутал холгож, цүнх хүнддэж, бороо шиврэх нь хамаагүй. Харин гэнэт ирсэн “Байгалийн дуудлага” бол ямар ч хотын үнэн дүр төрхийг шалгадаг “жижиг” сорил юм. Энэ үед л хотын ариун цэврийн бүтэц, иргэддээ хэрхэн хандаж байгааг хамгийн тодорхой харж болно. Хятад улсын Хөххот хот энэ шалгуурт сүүлийн жилүүдэд хэрхэн хариулж байгааг мэдэх үү? Ухаалаг самбартай, амрах булантай, бүр кофе машинтай ногоон ариун цэврийн өрөөнүүд – энэ бол зүгээр нэг ариун цэврийн өрөө биш, иргэддээ хүндэтгэл үзүүлж буй шийдэл юм.

Тоо, технологи, тухтай орчны түүх:

Нэгэн цагт Хөххотын гудамжинд нийтийн ариун цэврийн өрөө ховор, эвгүй үнэртэй, хуучин байшин байв. Харин өнөөдөр тус хот 500 метр тутамд нэг ариун цэврийн цэгтэй болж нийтдээ 560 байршилд 1522 өрөөтэй орчин үеийн нийтийн 00-той болоод байна. Арван жилийн өмнө ердөө 436 ширхэг байсан бол өнөөдөр энэ тоо 2120 болжээ. Албан ёсны мэдээгээр 3067 нийтийн ариун цэврийн өрөө бүртгэгдсэн нь тус хотын хот төлөвлөлтөд ариун цэврийн сүлжээ чухал байр суурь эзэлж байгааг харуулж байна. Судалгаагаар иргэдийн сэтгэл ханамж 95.7 хувь байгаа нь тухайн төслийн үр нөлөөтэй шууд холбоотой.

huh_hot 

Ухаалаг 00-н шийдлүүд:

Хөххотын шинэ үеийн нийтийн нойлууд нь зөвхөн суух газраар хязгаарлагдахгүй:

Ухаалаг самбар – Хамгийн ойр байрлал, сул кабин, температур гэх мэт мэдээлэл өгдөг.

Автомат суултуур, ариутгалын систем – Гар хүрэлгүйгээр ашиглах боломжтой.

Амрах булан – Гадаа ажиллагсад, хүргэлтийн ажилчдад зориулсан орчин, унших булан, бүр кофе машинтай!

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусгайлан зориулсан оролт, суултуур, мэдрэгчтэй хаалга зэрэг шийдлүүдийг багтаасан.

Суудаг соёлын шинэчлэлжижиг зүйлээс том өөрчлөлт

Нэг хотын соёл зөвхөн барилга байгууламжаар хэмжигдэхгүй. Нийтийн ариун цэврийн өрөө бол тухайн хотын хамгийн энгийн хэр нь хамгийн их зүйл илэрхийлдэг “өөрийгөө илэрхийлэх газар” юм. Хөххотын хувьд энэ бол чимээгүй хувьсгал. Хэдий зарим цэгүүд засвартай, хуучирсан байдалтай байсаар байгаа ч тус хотын амжилт нь олон хотуудын үлгэр жишээ болохуйц түвшинд хүрч байна. Магадгүй та дараагийн удаа Хөххотод ирэхэд, гудамжны нойлд ороод цай ууж, амарч суух ч юм бил үү. Жижиг зүйлд анхаарал хандуулна гэдэг том соёлын илэрхийлэл. Хөххот яг тэр зүгт алхаж байна.

Ж.Жаргалмаа