Эх сурвалж: ХЗДХЯ
Хууль зүйн салбарт Эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж буй талаар мэдээлэл өгч, энэ хүрээнд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүний эрхийг хангасан байдалд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, хууль хоорондын уялдаа холбоог хангах, эдийн засгийг эрх зүйгээр дэмжих чиглэлд анхаарч байгаа талаар салбарын сайд танилцуулсан байна. Мөн энэхүү өргөн цар хүрээг хамарсан ажилд Элчин сайдын яамны зүгээс хамтран ажиллаж, экспертүүдийн зөвлөгөө, техник туслалцаа авах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.
Харин элчин сайд Ина Марчюлёните “Хууль зүй, дотоод хэргийн яам, Монгол Улсын дээд шүүх, Үндсэн хуулийн цэц зэрэг байгууллагуудтай идэвхтэй харилцаа холбоо, хамтын ажиллагааг өрнүүлж ирснийг дурдаад Монгол Улсын хууль эрх зүйн тогтолцооны өмнө тулгамдаж буй гол асуудлуудын нэг нь хуулийн хэрэгжилт, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн асуудал гэдгийг тодотгон энэ чиглэлд хамтран ажиллахад нээлттэй” байгаагаа илэрхийлэв.
Уулзалтад ХЗДХЯ-ны Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ч.Нарантуяа, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Хамтын ажиллагаа хариуцсан захирал Адриан Мург, Улс төрийн зөвлөх М.Ганчимэг нарын төлөөлөл байлцав.