1 Өдрийн өмнө.
Гэр бүлийн хэрэг маргааныг хянан шийдвэрлэх БНСУ-ын туршлагыг хуваалцав
Гэр бүлийн хэрэг маргааныг хянан шийдвэрлэх БНСУ-ын туршлагыг хуваалцав

Эх сурвалж: ХЗДХЯ

Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголын Хуульчдын Холбоо, Олон улсын Улаанбаатарын их сургуулийн Монгол-Солонгосын эрх зүйн хүрээлэнгээс санаачлан БНСУ-ын Хувийн эрх зүй судлалын нийгэмлэг (KAPL), Олон Улсын хөгжлийн эрх зүйн байгууллага (IDLO)-тай хамтран “Монгол-Солонгосын гэр бүлийн эрх зүй, гэр бүлийн хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн зохицуулалт” сэдэвт хамтарсан хэлэлцүүлгийг зохион байгуулжээ.

Монгол Улсад гэр бүл, хүүхдийн дагнасан шүүх буюу Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүх, Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүх ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн үйл ажиллагаагаа явуулна.

Үүнтэй холбогдуулан хэлэлцүүлгээр гэр бүл, хүүхдийн дагнасан шүүх байгуулахтай холбоотой асуудал, гэр бүл, хүүхдийн хэргийг хянан шийдвэрлэх БНСУ-ын туршлагыг БНСУ-ын Хувийн эрх зүй судлалын нийгэмлэгийн хуульч, төлөөлөгчид болох Пусань их сургууль, Чусонь их сургууль гэхчлэн тус улсын долоон их сургуулийн профессорууд танилцуулж, Хууль зүй, дотоод хэргийн яам, ОУУБИС-ийн Монгол-Солонгосын эрх зүйн хүрээлэн, шүүгч нар дээрх асуудлаар илтгэл хэлэлцүүлэв.

solongos_heleltsuuleg1 Гэр бүлийн хэрэг маргааныг хянан шийдвэрлэх БНСУ-ын туршлагыг хуваалцав.

Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид нийт илтгэгч, зочдоос асуулт асууж, сэдвийн хүрээнд идэвхтэй ярилцаж, санал солилцож, асуудал дэвшүүлсэн үр дүнтэй хэлэлцүүлэг боллоо.