Эх сурвалж: ХЗДХЯ
Тэрбээр салбарт хэрэгжүүлэхээр ажиллаж буй тэргүүлэх бодлого чиглэлийнхээ талаар мэдээлэл өгсөн байна. Тодруулбал, “Эрх зүйн шинэтгэл-2” хөтөлбөр хэрэгжүүлэх, улсын хэмжээнд мөрдөж буй хууль, тогтоомжуудад хүний эрхийн үнэлгээ хийж холбогдох арга хэмжээ авах, “Эдийн засгийг эрх зүйгээр дэмжих” хөтөлбөр болон хөтөлбөрийн хүрээнд гадаадын хөрөнгө оруулалтыг хамгаалах талаар хууль, дүрмүүдэд өөрчлөлт оруулах чиглэлд ажиллаж эхэлсэн талаар дурдав.
Элчин сайд Ричард Буанган “Таны тэргүүлэх чиглэлээ болгож байгаа эрх зүйн шинэтгэлд сэтгэл хангалуун байна. Эдийн засаг нээлттэй байх тусмаа өсөлт сайжирна. Энэ чиглэлд дэмжиж, хамтран ажиллахад нээлттэй” гэж мэдэгджээ. Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын Засаг захиргаанаас гадны улсуудад үзүүлдэг тусламж, хөрөнгө оруулалтаа дахин хянаж үзээд Монгол Улсын ХЗДХЯ-тай өнгөрсөн таван жилийн хугацаанд хамтран хэрэгжүүлсэн “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт: хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь” төслийн үр дүнг өндрөөр үнэлж, санхүүжилтийг үргэлжлүүлэн олгохоор шийдвэрлэсэн талаар дуулгав.
Уулзалтад ХЗДХЯ-ны Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ч.Нарантуяа, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Бүс нутгийн аюулгүй байдлын хэлтсийн дарга Сара Бэт Машл, Улс төрийн хэлтсийн дарга Эмма Ломакс нарын төлөөлөл байлцав.