Хуурай хээрийн тогтвортой ландшафтын тухай хэлэлцэж байна
Хуурай хээрийн тогтвортой ландшафтын тухай хэлэлцэж байна

Хуурай хээрийн тогтвортой ландшафтын тухай хэлэлцэж байна

Дэлхийн хуурай хээрийн бүсэд хамаардаг 11 орныг хамруулсан Хуурай газрын тогтвортой ландшафтын нөлөөллийн хөтөлбөр (DSL-IP) Даян дэлхийн байгаль орчны сангийн долоо дахь удаагийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа юм. Хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс болон Казахстанд "Бэлчээрийн тогтвортой менежмент” дэд сэдвийн дор хэрэгжиж буй төслийн сайн туршлага, мэдлэгийг хуваалцах үйл ажиллагааг зохион байгуулдаг уламжлалтай. Өнгөрсөн онд Казахстаны Алматы хотод болсон бол энэ удаа манай улсад хэрэгжиж буй төслийн үр дүнтэй танилцаж байна.

huurai_gazriin_landshaft_11 Хуурай хээрийн тогтвортой ландшафтын тухай хэлэлцэж байна

Өнөөдрөөс энэ сарын 24-ний өдрийг хүртэл үргэлжлэх энэхүү үйл ажиллагаа Монгол Улсын санаачилгаар ирэх онд тэмдэглэн өнгөрүүлэх олон улсын бэлчээрийн жилийн арга хэмжээ, Цөлжилттэй тэмцэх Конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын өмнө болж буйгаараа онцлог бөгөөд цаашид бүсийн хэмжээнд хамтын ажиллагааны томоохон чиглэлийг тодорхойлох боломж олгох юм.

Үйл ажиллагаанд төсөл хэрэгжүүлэгч НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн  байгууллага, Дэлхийн байгаль хамгаалах сан, Байгаль хамгааллын олон улсын холбоо, газрын тогтвортой менежментийн олон улсын сүлжээ, Казахстан улсын ХХААЯ-ны Газрын нөөцийн менежментийн хороо, үндэсний болон орон нутгийн газрын албаны холбогдох албан тушаалтан, Киргизийн Бэлчээрийн ТББ-ын төлөөлөл зэрэг 50 гаруй гадаад, дотоодын төлөөлөгч оролцож байна. Тэд нийслэлд хуралд семинарт оролцохоос гадна Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн төсөл хэрэгжсэн нутаг дэвсгэр очиж туршлага, үр дүнтэй танилцахаар товложээ.

huurai_gazriin_landshaft_7 Хуурай хээрийн тогтвортой ландшафтын тухай хэлэлцэж байна

Дорнодын тал хээрийн бүс буюу Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн есөн суманд “Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал” (Дорнод хээрийн төсөл)-ийг 2021 оноос эхлэн БОУАӨЯ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн байгаль хамгаалах сан хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд 2026 он хүртэл үргэлжлэх ажээ. Энэхүү бүс нутаг нь хүний нөлөөлөлд харьцангуй бага өртсөн, цагаан зээр, цэн тогоруу зэрэг нүүдлийн чухал зүйлийн төллөх, амьдрах орчин болсон газар юм.