02 сарын 09, 2024
96 бараа, үйлчилгээний үнэ өмнөх сараас өссөн байна
96 бараа, үйлчилгээний үнэ өмнөх сараас өссөн байна

Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сараас 0.8 хувиар өссөн байна. 

Нийслэлд 2024 оны нэгдүгээр сард хэрэглээний сагсны 404 нэрийн бараа, үйлчилгээнээс  96 бараа, үйлчилгээний үнэ өмнөх сараас өссөн үзүүлэлттэй гарчээ. Харин 12 нэр төрлийн бараа үйлчилгээний үнэ буурч, 296 бараа, үйлчилгээний үнэ өөрчлөлтгүй байна.

Улаанбаатар хотод  худалдаалагдаж буй үхрийн цул 1 кг махны дундаж үнэ 2024 оны нэгдүгээр сард 18608 төгрөг болсон нь  өмнөх сараас 390 төгрөгөөр өсжээ. Харин  1-р зэргийн гурилын дундаж үнэ 2024 оны нэгдүгээр сард 2426 төгрөг болж, өмнөх сараас өөрчлөлтгүй байна. Нэг литр АИ-92 бензиний дундаж үнэ  өмнөх сараас мөн өөрчлөлтгүй байгаа юм

Жилээр нь авч үзвэл инфляц 2024 оны нэгдүгээр сард өмнөх оны мөн үеэс 7.6 хувиар өссөн.  Үүнд хүнсний бараа, ундаа, ус,  хувцас, бөс бараа, гутал гэр ахуйн тавилга, гэр ахуйн бараа,  эм тариа, эмнэлгийн үйлчилгээ, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээ, боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ голлон нөлөөлжээ. 

Эх сурвалж-Үндэсний статисискийн хороо