Эх сурвалж: wikipedia.org
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатар Богд хааны ордон болон түүх, соёлын дурсгалт газрын унаган төрх, язгуур соёлын үнэт шинж чанарыг алдагдуулахгүйгээр хадгалан хамгаалах, хойч үед өвлүүлэн үлдээх зайлшгүй шаардлагыг харгалзан холбогдох албан тушаалтнуудад үүрэг даалгавар өгснийг хүргэж байна.
Богд хааны зуны ордныг улсын хамгаалалтын зэрэглэлд оруулах асуудлыг Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.7-д заасны дагуу Засгийн газраар шийдвэрлүүлэх
1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагч, Монгол Улсын сүүлчийн эзэн хаан, төр, шашныг хослон баригч Богд хаан Жавзандамба хутагтын орд, өргөө бол Монгол төрийн түүх, соёлын үнэт өв, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хотжилтын түүхийн салшгүй хэсэг юм. Тийм ч учраас Богд хааны ордныг төрөөс хамгаалах зорилгоор Сайд нарын Зөвлөлийн тогтоол 1961, 1971 онд гарч байжээ. Гэвч Богд хааны зуны ордны залгаа газрыг 2007 онд иргэнд өмчлүүлж, одоо барилга байгууламж барьж байгаа үйл баримтаас үзвэл, төрөөс түүх, соёлын өвийг хамгаалах үүргээ хэрэгжүүлээгүйн илрэл гэж Ерөнхий сайд үзсэн байна.