Гэрэл зургийн эх сурвалж: ОБЕГ
Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд нэг Хүдэр суманд хоёр буюу нийт гурван ойн гал түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Мөн аймгийн Хүдэр суманд нэг, Ерөө болон Мандал суманд тус бүр хоёр, Хөвсгөл аймгийн Цагааннуур, Улаан-Уул суманд тус бүр нэг нийт долоон ойн гал түймрийг хяналтад авч, цурамд оруулахаар ажиллаж буйг мэдээлэв.
Түймрийн голомтод Онцгой байдлын байгууллагын 361 алба хаагч, мэргэжлийн ангийн 117 хүн 32 автомашин, нэг нисдэг тэрэг, 34 морьтой үүрэг гүйцэтгэж байгаа юм. Он гарсаар 14 аймгийн 72 сум, нийслэлийн гурван дүүрэгт нийт 213 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 57 хувиар өсжээ.