Нийт нутгийн 38 хувьд гантай болон гандуу байна
Нийт нутгийн 38 хувьд гантай болон гандуу байна

Эх сурвалж: ЦУОШГ

Цаг уурын байгууллагаас бэлчээрийн ургамлын ургалтын байдлыг гаргажээ. Тодруулбал, долоодугаар сарын 30-ны байдлаар нийт нутгийн 38 хувьд гантай болон гандуу, 62 хувьд хэвийн байгааг мэдээлсэн байна.

Баян-Өлгий, Увс, Сэлэнгийн зарим нутгаар, Ховд, Завхан, Өвөрхангай, Дархан-Уул, Төвийн ганц нэг сумын нутгаар муу, Архангай, Говьсүмбэр Дорнод, Сүхбаатарын нийт, Говь-Алтай, Хөвсгөл, Дорноговийн ихэнх, Баянхонгор, Булган, Өвөрхангай, Төв, Өмнөговь зарим, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Булган, Сэлэнгэ, Дундговь, Хэнтийн цөөн сумдын нутгаар хэвийн, бусад нутгаар дунд байна.

Салхины хурд тал хээр болон говийн нутгаар түр зуур 16-27 м/с буюу аюултай үзэгдлийн, Төв аймгийн Лүн, Дорноговь аймгийн Улаан-Уул, Сүхбаатар аймгийн Халзанд 28-33 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилжээ.

Өнгөрсөн арав хоногт агаарын температур нийт нутгаар дунджийн орчим буюу түүнээс 1.1-6.6 хэмээр дулаан, хур тунадас нийт нутгийн 80 гаруй хувьд дунджийн орчим буюу түүнээс ахиу, Ховдын ихэнх Баян-Өлгий, Өмнөговийн зарим Увс, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Дорноговийн цөөн сумдын нутгаар дунджаас бага орсон гэж мэдээлжээ.