Хүний биеийн гадаргуу дээр өвчин үүсгэгч 4-5 төрлийн вирус байдаг. Тиймээс сар шинийн баяраар золгохдоо бага насны хүүхдийг зөвхөн духан дээр нь үнсэхийг ГССҮТ-өөс зөвлөлөө. Учир нь тав хүртэлх насны хүүхдэд дархлалын систем бүрэн тогтоогүй, эмзэг байдаг учир халдварт өвчинд амархан өртдөг. Насанд хүрсэн хүн аливаа вирусийг дарангуйлах чадвартай учраас нян вирусийг амьсгалын зам болон амны хөндийдөө тээж байдаг. Тиймээс сар шинийн баяраар золгохдоо бага насны хүүхдийг шүлсдэж үнсэхгүй байхыг зөвлөж байна. Мөн эцэг эхчүүд хүүхдийнхээ хамарт гавар, оксилины тосон түрхлэг зэргийг түрхэх, амаар дамжуулан хоол өгөхгүй байхыг санууллаа.