7 Өдрийн өмнө.
Хар тамхитай тэмцэх агентлаг байгуулах ажлыг ирэх сард багтаан судлахыг үүрэг болгов
Хар тамхитай тэмцэх агентлаг байгуулах ажлыг ирэх сард багтаан судлахыг үүрэг болгов

Гэрэл зургийн эх сурвалж: ХЗДХЯ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар өнөөдөр /2025.07.24/ харьяа агентлаг, байгууллагын удирдлагуудтай уулзан хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх асуудлаар үүрэг даалгавар өгчээ.

Монгол Улсын иргэний эрхийн баталгаатай эдлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор гудамж талбай болон нийтийн эзэмшлийн газарт эргүүлийг тогтмолжуулан нийтийн хэв журам, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах ажлыг зохион байгуулан хэвшүүлж тогтмолжуулах, ажлын үр дүнг танилцуулах;

Цагдаагийн байгууллага хуулийн хүрээнд тухайлсан эрүүгийн хэргийн талаар үнэн бодит мэдээллийг олон нийтэд шуурхай өгдөг байх;

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн боловсруулж танилцуулах;

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх Үндэсний хороог нэн даруй хуралдуулах;

Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу Хар тамхитай тэмцэх бие даасан хараат бус агентлаг байгуулах ажлыг судлан энэ оны наймдугаар сард багтаан Засгийн газарт танилцуулах;

Бие даасан агентлаг байгуулах хүртэлх хугацаанд ЦЕГ-ын дэргэд “Хар тамхитай тэмцэх алба”-ыг бие даалган байгуулж, үйл ажиллагааг нь эрчимжүүлэх;

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын шинжилгээнд шаардлагатай багаж, техник, тоног төхөөрөмж, урвалж бодис, дагалдах хэрэгслийн зардлын судалгааг гарган танилцуулж, ирэх оны төсөвт бүрэн суулгах саналаа танилцуулах;

Эрх бүхий байгууллагаас хилийн хориг тавигдсан иргэдийн мэдээллийг солилцож, түүнийг үндэслэн гадаадад зорчих эрхийн баримт бичгийг олохгүй байх, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар хууль, эрх зүйн орчныг судалж танилцуулах зэрэг болно.