Гэрэл зургийн эх сурвалж: ОБЕГ
Улсын хэмжээнд өнөөдөр /2025.07.24/ 11:00 цагийн байдлаар 22 ойн түймэр асаж байгаагаас Сэлэнгэ аймгийн Ерөө суманд дөрөв, Хүдэр суманд нэг, нийт таван түймрийг цурамд орууллаа гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Зөвхөн энэ долоодугаар сар гарснаас хойш буюу 24 өдрийн хугацаанд Булган, Баян-Өлгий, Дорнод, Төв, Хэнтий, Сэлэнгэ аймагт 59 ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн байна. Тэдгээр түймрээс 37 ой, хээрийн гал түймрийг бүрэн унтраагаад байгаа юм. Ингэхдээ Баян-Өлгий, Дорнод аймагт гарсан хоёр түймрээс бусад 57 түймрийг хиймэл дагуулын дулаан илрүүлэх сайтаас ирүүлж, унтраах ажиллагааг зохион байгуулсан байна.