Бороо, дуу цахилгаантай аадар орно
Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан тав хоног /2025.07.25-29/-ийн урьдчилсан мэдээг хүргэж байна.
Хур тунадас:
25-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи:
Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур:
Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +1...+6 хэм, өдөртөө +14...+19 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +19...+24 хэм, өдөртөө +33...+38 хэм, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутгаар шөнөдөө +14...+19 хэм, өдөртөө +27...+32 хэм, бусад нутгаар шөнөдөө +8…+13 хэм, өдөртөө +21...+26 хэм дулаан байна.