Гэрэл зургийн эх сурвалж: ЦУОШГ
Цаг уур, орчны шинжилгээний газраас зарим гол, мөрний усны түвшин нэмэгдсэн тухай сэрэмжлүүлгийг хүргэж байна.
Тодруулбал, Орхон голын усны түвшин Бат-Өлзий, Сайхан, Сүхбаатар сумын орчимд, Хөгшин Орхон голын усны түвшин Хархорин сум орчмоор өмнөх өдрөөс 10-60 см-ээр нэмэгджээ. Мөн Хөгшин Орхон гол Хархорин сум орчим үерийн аюултай түвшнийг 20 см, Байдраг гол Баянбүрд /Баянхонгор аймаг/ орчимд үерийн түвшнийг таван см-ээр даван үерлэж байна.Улмаар гол, мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэж болзошгүй байгаа юм.
Иймд иргэд та бүхэнд үерийн аюултай бүсээс хол газар зусах, амрах, гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа ажиглалт хийх, уулын ам, голын эрэг хөвөөнөөс зайдуу, үерийн буулт бүхий газарт отоглож хоноглохгүй байх, зөвхөн зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг мэргэжлийн байгууллагуудаас зөвлөж байна.