07 сарын 23, 2025
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл ирэх сарын 12-нд эхэлнэ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл ирэх сарын 12-нд эхэлнэ

Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл ирэх сарын 12-нд эхэлнэ.

Боловсролын ерөнхий газраас 2025-2026 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг улсын хэмжээнд ирэх сарын 12-ны өдрөөс 26-ны өдрийг дуустал E-Mongolia системээр дамжуулан зохион байгуулна гэж мэдээллээ.

Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарахыг сануулж байна. Тодруулбал,

-Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;

-Шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх; (хуурамчаар хаягийн бүртгэл, түрээсийн гэрээ хийхийг хориглоно)

-2019 оны нэгдүгээр сарын 1-12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн зургаан настай хүүхэд нэгдүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.