13 Цагийн өмнө.
Хүндэт зочид үндэсний сурын талбай, шагайн харвааны асарт зочлов
Хүндэт зочид үндэсний сурын талбай, шагайн харвааны асарт зочлов

Хүндэт зочид үндэсний сурын талбай, шагайн харвааны асарт зочлов.

Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадам болж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг, Япон Улсын Цог жавхлант Эзэн хаан Нарүхито, Эрхэм дээд хатан Масако нар Үндэсний их баяр наадмын нээлтийн дараа үндэсний сурын талбай, шагайн харвааны асарт зочилжээ.

sur_asar Хүндэт зочид үндэсний сурын талбай, шагайн харвааны асарт зочлов.

Монгол Улсын Ерөнхийлөгч энэ үеэр эртний уламжлалын дагуу дуут сумаар харваж үндэсний сурын харвааны алтан зурхай, эрхий мэргэн харваачид, наадамчин олонд хүндэтгэл үзүүлсэн байна.